Ноён долларын “солойтой” мэдрэмж

2016 оны төсвийг хэлэлцэх үед ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг 2030 төгрөг гэж авч байлаа. Харин 2016 оны 11 сарын 01- ний өдрийн ээлжит сюрприз нь ам долларын ханш 2395 төгрөг

Энгийн хүний хувьд бол энэ худлаа төсөөлөл хэнд ашигтай байдаг юм бэ гэж асуумаар. Өнөөдөр яг төсөв хэлэлцэж байх үед ам доллар сараар биш өдрөөр өсөж эхэллээ. Гадаадын хөрөнгө оруулалт буурсан, мөнгөний их хэмжээний нийлүүлэлт хийсэн, Экспортын орлого буурсан гэсэн улигт тайлбар зүүлттэй хэвээр.

Ам доллар аархаж сонгуулиас хойш 400 төгрөгөөр өсөөд байгаа гэж бичих бол нэг хэрэг. Харин хөрсөн дээр нь үйлдвэрлэгч бизнес эрхлэгч нарын нуруун дээр ирж буй дарамтыг яагаад харьцуулан бичихгүй байна. Гадаадаас түүхий эд, бараа материалаа авдаг ААН –үүд тавин хувийн урьдчилгаа, 50 хувийн үлдэгдэлтэй тооцоо хийдэг. Тэдний хийсэн сарын өмнөх 20 саяын үлдэгдэл унтаад босоход нь 22 сая болчихож байна. Оруулж ирсэн бараагаа зараад олж байгаа нь жижиглэнгийн ашиг ньхоёр сая байсангэж бодвол “тэг” дүнтэй үлдэж байна. Энэ чигээрээ доллар чангараад байвал магадгүй дахиад нэг унтаад босоход нь хийсэн гэрээ наймаа нь алдагдал болж эхлэнэ. Энэ бол манай бизнесийнхэн, үйлдвэрлэгчидбагалзуураа шахуулж байгаа дүр зураг.

Эрдэнэтийг онцгой анхааран хоёр сар ярьж байгаа Их хурал үүнийг яагаад харахгүй мэт өнгөрөөгөөд байна. Эдийн засгийн талдаа барьдаг байнгын хороо яагаад “онц ” хурал зарлаж валютын энэ дарангуйллыг авч хэлэлцэхгүй байна вэ.

Төсөөлье. Хоёр сарын өмнө төсөв хэлэлэцэж баталлаа гэвэл тэр үед ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг 2250 төгрөг гэж төсөвт авах байж. Одоо бол 2400 хүрч байгаа үед төсөвт дараад дараад 2350 гэж авч болохоор. Сарын дотор ямар их зөрүү төсөвт сууж байна. Хөөс биш үү. Ноён доллар төсөв хэлэлцэх үед мэдрэмжтэй өсөөд байна.

Ам долларын хомсдол, ченж хоёрын хэн нь ханш тогтоогоод байна гэдэг асуултанд хариултгүй л байна.

Одоо Эрдэнэтээ түр орхиж хяналтаас гараад үнэ хөөрөгдөөд байгаа ам долларын ханшийн асуудлаар тусад нь хэлэлцмээр. Засгийн газрын 100 хоногийн тайлан эерэг талдаа тавигдсан. Гэвч жирийн хүмүүсийн ярьдгаарбарин тавин байгаа үзүүлэлт бол сонгуулиас хойш 400 төгрөгөөр өсөөд байгаа ам дорлларын ханш болоод байна.

Монгол банк 45 сая ам долларын арилжаа хийсэн мэдээ гарлаа. Яг зэрэгцээд доллар дахиад өслөө Банкинд төгрөгийн хадгаламжтай байгааиргэн бүрийн мөнгөөдөр өдрөөр хорогдоодбайгаа хэрэг.

МАН цөөнх байхдаа яг ийм нөхцөлд бөөнөөрөө Ченжийн зах дээр очиж анхаарал хандуулж байсан. Одоо ядаж байнгын хороогоороо энэ асуудлыг тогтож ярихгүй юмуу. Төсөв хэлэлцэх сүүлийн 15 өдрийн хязгаарт ам доллар галзуурч байна. Засаг төр хариулт өгөх хэрэгтэй.

Б ИХЭР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ