Асад 2021 оноос наана албан тушаалаа орхих бодолгүй байна

Сирийн ерөнхийлөгч Башар Асад 2021 оноос наана албан тушаалаа орхих бодолгүй байна. Тэр Дамаск хотод британи, америкийн сэтгүүлчид, шинжээчидтэй уулзахдаа ийм байр суурьтай байгаагаа мэдэгдсэнийг “Нью-Йорк таймс” сонинд дурджээ.

Тус сонинд бичсэнээр, Арабын Бүгд Найрамдах Сири Улсад өрнөдийнхөн үймээн дэгдээгчдийг дэмжиж байгаа нь алдаа болсон юм,тус улсад мөргөлдөөн болж байгаагийн бурууг Вашингтоны засаг захиргаа болон радикал үзэлт исламистууд хүлээх ёстой гэж Асад мэдэгдсэн байна.

Сирийн засгийн газар “АНУ-ын шалгуурт тохирохгүй байгаа” учир өрнөдийнхэн тус орны дэглэмийг солихоор санаархаж байгаа юм гэж Сирийн удирдагч хэлжээ.

Гэвч АБНСУ-ын арми дайнд ялалт байгуулах хүртэл тус оронд улс төрийн өөрчлөлт хийх боломжгүй гэж Башар Асад дурдсан байна.Үүнээс гадна 2021 онд бүрэн эрхийн гурав дахь хугацаа дуусах хүртэл төрийн тэргүүний албан тушаалаа хашина гэж үзэж байгаагаа тэр тэмдэглэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ