Ц.Нямдорж, У.Хүрсэлсүх нарт холбогдох хэргийг шударгаар шийдвэрлэж чадаагүй гэв

“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн, хуульч Х.Бат-Ялалт мэдээлэл хийлээ. Тэрээр нийгэмд шударга ёс алдагдаж, авлига хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэг газар авч байгаа ч энэ бүхэнтэй тэмцэх хуулийн байгууллагын ажил муу байгааг шүүмжлэв.

Тэрбээр “Монгол улсын шүүх, хууль хяналтын байгууллагууд үйл ажиллагаандаа хууль дээдлэх, шударга ёсны, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах зарчмыг баримталдаггүй, Үндсэн хуулийг зөрчиж нийгмийн өмнө хүлээсэн хүний эрх зөрчих явдалтай тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргээ биелүүлдэггүй, улс төрчид болон, эрх мэдэл, эд хөрөнгөтэй хүмүүсийн нөлөөнд автаж хууль бус, шударга бус шийдвэрүүдийггаргадаг” гэв. Улмаар түүний нотолгоо болгон таван хэргийг шийдвэрлэсэн байдлаар жишээ татлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай нарт холбогдох эрүүгийн хэргийг санаатайгаар алдаатайшийдвэрлэж, улс төрчдөд ашигтай шийдвэр гаргасан.

УИХ-ын гишүүнМонгол улсын шадар сайд У.Хүрэлсүх нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх шударгаар шийдвэрлэж чадаагүй. Хадгаламж банкны бүртгэл тооцооны газрын орлогч дарга, нягтлан бодогч Ц.Чимэдцэрэн нарт холбогдох220 удаагийн үйлдлээр 14.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг шударгаар шийдвэрлэж, гэмт этгээдүүдийг хариуцлага хүлээлгээгүй. УИХ-ын гишүүн, Монгол улсынЗасгийн газрын гишүүн асан С.Эрдэнэ нарт холбогдох хэргийг шударгаар шийдвэрлээгүй, Улс төрчдийн нөлөөнд автаж шүүн таслах эрх мэдлийг улс төрийн ашиг хонжоо хайгчдад ашиглуулсан.

Эдгээр хэргүүдийг шийдвэрлэсэн аргачлал, шийдвэрлэхдээ ашигласан хууль тогтоомжуудын талаар маш дэлгэрэнгүй хариу тайлбар ирүүлэхийг эрх бүхий хүмүүсээс хүсч, энэ сэдвээр Монгол улсын ямар ч хуульч, өмгөөлөгчтэй мэтгэлцэхэд бэлэн байгаагаа дуулгав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ