Террористууд Алеппо хотоос энгийн оршин суугчид гарч явах болзол, үнийг тогтоожээ

Сирид гал зогсоох горимыг өнгөрсөн хоногуудадолон арван удаа зөрчжээ. Оросын батлан хамгаалах яамны мэдээгээр,террористууд Алеппо, Дамаск, Латаки, Дераа, Хама мужид засгийн газрын цэргийн байрлал болон орон сууцны хороолыг буудсан байна.

Үүний зэрэгцээгал зогсоох тухай хэлэлцээрт нэгдсэн суурин газрын тоо 877 хүрчээ. Алеппо хотод байдал хамгийн ээдрээтэй байна.Террористууд бүслэлтээс гарахаар санаархаж, энгийн хүн амын дунд амь үрэгдсэн болон шархадсан хүний тоо өдөр бүр олширсоор байна.

Хэт даврагч үзэлтнүүд саяхан ухуулах хуудас тараажээ.Тэд энэ ухуулах хуудсандаа хотыг орхингарахыг хүсч байгаа хүмүүст тавих болзлыг тайлбарласан байна.Хүүхэд, өвгөд хөгшид болон150мянган сири лиртөлөх хүмүүс л ингэж гарч явжболох ажээ.Энэ нь барагцаалвал 300 ам. доллар юм. Хүн амын дийлэнх олонхид ийм мөнгө байхгүй, харин дур мэдэн оргож гарах гэвэл террористууд шууд гал нээдгийг хэвлэлд дурдаж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ