Нийслэлийн онцгой комисс хуралдлаа

Үерийн аюулт үзэгдлийн хэмжээнд хүрсэн аадар бороо энэ онд 11 удаа орсон байна. Өнөөдрийн байдлаар үерийн аюултай бүсэд 2500 гаруй өрх зөвшөөрөлгүй суурьшиж байгаа юм. Урин дулаан цагт усны ослын дуудлага нэмэгддэг. Энэ онд гэхэд 28 удаагийн усны осол бүртгэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар нийслэл хотод гамшгийн нөхцөл байдал тайван байгаа ч цаг агаар хүйтэрч, галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байгааг онцгой комиссын даргад дуулгалаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга С.Батболд онцгой комиссын гишүүдэд шуурхай байдлыг хангаж ажиллах, шаардлагатай үед хариуцсан алба, салбараа нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.1 / 5
СЭТГЭГДЭЛ БИЧИХ