Г.Алтанг андуурсан уу ...

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Г.Алтанг Эрдэнэтийн захирлаар томилуулахаар Ерөнхий сайдтай тохиролцож байна” гэх мэдээлэл өчигдрөөс эхлэнхэвлэлээр гарах болсон.

Энэ тухай УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоостодруулахад, тэрбээр “Ийм хүн "Эрдэнэт” үйлдвэрт очихгүй. Энэ тухай ямар ч яриаг хэнтэй ч би яриагүй.

Үүнийг би хариуцлагатайгаар хэлье. Мөн Увсын хүнийг томилох гэж байна гэж ярьсан байсан. Увсын ямар ч хүн очихгүй. Гуравдугаарт, намайг намын дарга болох гэж ингэж байна хэмээн мөн бичсэн байсан.Ийм асуудал огт байхгүй. Би сонгууль болсноос хойш Ердөө л энэ. Миний тухай асар их гүтгэлэг, доромжлол явагдаж байна. Ер нь энэ сэдвээр ярьсан хүн болгоныг харлуулж, гутаан доромжлож байна" гэжээ.

Д.Баяр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ