Хакүхо 1000 ялалтынхаа төлөө


Мэргэжлийн сүмогийн Кюүшюү башё энэ сарын 13-нд эхлэнэ. Өнгөрсөн Аки башёг гэмтлийн улмаас өнжсөн ёкозүна Хакүхо М.Даваажаргал Кюүшюү башёд эрчимтэй бэртгэж байна. Түүний хувьд эхний хэдэн өдөрт л 3 даваа авах юм бол 1000 ялалт авсан түүхэн амжилтын эзэн болно. Тэрбээр энэ сард барилдах болсоноор башёгийн өрсөлдөөнийг улам хурц үзүүштэй болгох юм. Япон аваргатай болохыг хүсэж буй Япончууд Озеки Гойёдод энэ удаа итгэл үзүүлэн Ёкозүна цол амалсан. Харин түүнд хамгийн их саад болох хүн бол цагийг эзэлсэн Их аварга Хакүхо М.Даваажаргал билээ. Японы Эзэн хааны цомыг 37 удаа гардаад байгаа Хакүхо өчигдөр Сүмиёши сүмд хоёр монгол аваргын хамтаар аваргын ёсолгоо хийжээ.

Д.Баяр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ