ЦЕГ т машин бэлэглэлээ

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаГ.Баясгалан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн орлогч дарга Лян Шяопин тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан хоёр улсын цагдаагийн байгууллагын харилцаа жилээс жилд өргөжин тэлж байгааг онцолсон юм. Монголын цагдаагийнерөнхий газар, ОМӨЗО-ны Нийгмийг аюулаасхамгаалах тэнхим хамтран 2015 онд терроризмтой тэмцэх чиглэлээр “Бүргэд 2015”, хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хүрээнд хамтарсан дадлага сургалт зохион байгуулж байсан юм. Харин БНХАУ-ын ӨМӨЗО-ныНийгмийг аюулаас хамгаалах тэнхимийнорлогч дарга Лян Шяопин энэ удаагийн айлчлалаар Цагдаагийн ерөнхий газар 8, ХЗДХЯ 2 ширхэг цагдаагийн машин бэлэглэж буйгаа хэлсэн юм. Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагуудыг БНХАУ-ын ӨМӨЗО-нд айлчлахыг урилаа.

Х.БАТ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ