Үүлэн борооны улс төр

Хүүхэд харах үйлчилгээг болилоо, ёстой “сорий”. Мөнгө алга гэсэн.... Хэдэн сарын дараа өөр болов. ... Мэдрээд байсан их хэрэгтэй ажил байж. Үргэлжүүлнэ ээ. 5 тэрбумыг гаргана
Багш ажилчдын тэтгэврийн 36 сарын тэтгэмжийг хасна гэсэн... Сонсоод байсан хасаж болохооргүй юм байна. Мөнгөгүй ч өгөхөөр боллоо
Зээлтавьж өрийн босгыг нэмэхгүй... Аахилаад аахилаад барахгүй нь зээл авч өр дарна. ... гэх мэтийн ийм нэг мэдрэмжийн гэмээр эргэж буцсанулс төр яваад л байгаа юм.
Социолизмын үед үед тав таван жилийн төлөвлөгөөрдавшиж явсан бол одоо 5, 10 хоногийн зайтай урагшилж ухарч, уухилсан манай улс төрчид үнэхээр урамгүй ажлаа хийх юм.
АН-ынхан бол мөнгө мөнгө гэж уухилсаар буцсан мэт. Нөгөө намынх нь ярьж буйгаар бол ор дээрээ ч хураалгүй гарч одсон бололтой. Дараагийн хэд хөглөрсөн өрөөг нь засаж цэврэлэсээр 100 хоног хөлсөө цувуулсан юмдаг уу даа.Ингээд эхлэхээр нь аль чнамтай ахин хайр зарламааргүй.
Манай намууд амлалт гэдгийг болзооны цэцэг шиг бөөндөж өгөөд өрхийн хойморт гарангуутаа муриад сурчихжээ. Ёс зүй гэж түй ч байхгүй болсон.Хоёр нам хослон төр барьж байх үед үнэхээр үүлэн борооны ажил мэт дотносож ,дараа нь салж аваадүүрдийн дайснууд мэт зүхэлцэж эхэлдэг.
Дотноссон үедээ дундуураа улс төрийн амраг гүйлгэж,түүнийгээ Мерилин Монро болгон нэг нэгэндээ “пасалж” үйлийг нь үзнэ. Харилцаагаа гүнзгийрүүлж батлалтаа хийлгэж үр хүүхэдтэй болмоор байна гэвэл салахын түүс болж эхлэнэ. Хэрэг болсон үедээ хэнтэй хамт амьдарч, хэний хүүхэд тээсэн нь хамаагүй хүрээд ир, хайрлана л гэнэ. Тэгээд эрх ашгийн дур хүсэл нь буурахаддахиад хөөнө.
Зүгээр гэрээсээ гаргахгүй, хов зөөхгүй гэсэн амлалт авна.Эд хөрөнгө тасдаж авна, мөнгө халамж нэхнэ гэвэл цагдаад шалгуулаад хэрэгтэн болгочихно. Урьд нь өөр нэгэнтэй “явалдаж” байсан бүх зураг патерийг нь хэвлээд дарчихсан тул хэрүүл хийх бүрт нэг нэгээр нь гаргаж үзүүлнэ. Дур буцлахад ч тэрийгээ үзүүлж дуудна. Дургүй нь хүрэхэд ч дахиад нэг зураг үзүүлнэ.
Улс төр ер нь нэг ийм үүлэн борооны ажилтай төстэй гэсэн утгатай афоризмийг барууны нэг баавар “политикч” хэлсэн л гэсэн. Үнэн болоод ирлээ. 25 жил ардчилсан улс төр үзэж хэчнээн их хайрын амлалтын цэцэг хулхин дээр ургуулж, хатааж үхүүлэв. Тоогоо алдсан... Итгэлээ нэг мөр өгсөний хариуд бариу болгож өгсөн бүхэн нь өр зээл. Тос өрөмийг нь хамсан хусам. Богинохон зайд өрх толойлохдоо үр хүүдүүдэд нь насаараа төлөөд барахгүй өр үлдээгээдхилийн чанадад зугаалаад явчихна.
Монголоороо гоёж амьдардаг ахуйд “тун чиг жудаггүй нөхөр” гэж өвөөгийн жихүүрхдэг “өнөөх” нэгнийг санагдуулна.
Б.ИХЭР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ