Казиног дахин хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар энэ өдрүүдэд ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна.
Төсвийн алдагдлыг бууруулах, эдийн засгийн хүндрэлээс гарах арга замыг эрэлхийлэх зорилгоор Засгийн газраас Казино болон бооцоот морин уралдааны хуулийг санаачилж УИХ-аар батлуулахаар зэхжээ.
Өмнөх парламентын үед Д.Оюунхорол нарын гишүүд Казиногийн хууль батлуулахаар УИХ-д оруулж ирсэн ч цаг нь биш гэдэг шалтгаанаар хуулийн төслийг хэлэлцээгүй юм. Үүнээс өмнө ч Казиногийн хуулийн хэд хэдэн удаа боловсруулж батлуулахаар бэлтгэж байсан. Энэ удаа дахин эдийн засгийн хүндрэл гэдэг хөмсөгтэй дахин чуулганаар орж ирлээ.
Үдээс хойших хуралдаанд Ерөнхий сайд эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгнө.
Д.БАЯР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ