Парист монгол эмэгтэй халдлагад өртөж амиа алджээ

Өнгөрсөн даваа гаригийн өглөө Парисын Сэйнэ Сэйнт Дэнист хүн амины ноцтой хэрэг гарчээ. Энэхүү халдлагад тус хотод оршин суудаг, Монгол улсын иргэн, 59 настай эмэгтэй өртсөн байна. Тэрээр биедээ олон тооны мэсний шархтай нас барсан байдалтай олджээ. Эх сурвалжийн мэдээллэж буйгаар эмэгтэйг гэр бүлийнх нь хүн хутгалж, амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй байгаа аж.
Хохирогч эмэгтэйн гэр бүлийн хүн хутгуулсан байдалтай хөршийнхнөөсөө тусламж хүсч, дуудлага өгснөөр цагдаагийнхан ослын газарт очжээ. Энэ үед өрөөн дэх тавилгууд цустай байсан бөгөөд хохирогч эмэгтэй газар хэвтсэн байдалтай олдсон аж. Францын мөрдөн байцаагчид цогцсны бугуй, хүзүү, гэдсэн дээрх шархыг шинжилж, гэр бүлийн хоёр хоёул хохирогч, эсвэл нөхөр нь эхнэрээ хороогоод хохирогч мэт дүр эсгэж байгаа эсэхийг шалгаж эхэлсэн байна. Энэ хэргийн талаархи мэдээлэл хэрэг гарсан өдөр Гадаад харилцааны яаманд ирж, холбогдох журмын дагуу анхаарал хандуулан ажиллаж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ