Ерөнхийлөгч дахин уучлалт гуйлаа.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэ өнөөдөр ард түмнээсээ уучлалт гуйж, шаардлагатай гэвэл Прокурорын ерөнхий газарт очиж, байцаалт өгөхөд бэлэн гэж мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Пак Ын Хэ Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа хэлэх үгээ дотны найз Чой Сун Чилээр нягтлуулдаг байсан нь саяхан олон нийтэд ил болсон . Төрийн албанд ажиллаж үзээгүй хүнийг улсын нууцын зэрэгтэй материалтай танилцах боломж олгосон хэмээн Пак Ын Хэг буруутгаж цуврал жагсаалууд үргэлжилсээр байна. Үүний дүнд түүний байр суурь ганхаж байна гэж ажиглагчид үзэж байна.
Тэрбээр “Намайг үнэхээр уучлаарай. Ард түмнийхээ урмыг хугалсандаа харамсч байна. Та бүхний итгэлийг олохын тулд хичээнгүйлэн ажиллах болно” гэж хамгийн сүүлд мэдэгдээд байна.
Харин түүний "албан бус" зөвлөх байсан гэх Чой Сун Чилийг мөн найзынхаа нэр хүндийг урвуулан ашиглаж, компаниудаас авлига авсан хэмээн буруутган байцааж байна.
Д.БАЯР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ