Ж.Батзандан: "Эрдэнэт"-ийн асуудлаар чимээгүй бай гэсэн

УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдээр ахлуулсан "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг шалгах ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэгт АН-ын бүлгээс Ж.Батзандан гишүүн багтжээ. Тэрээр "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг хувьчилсан асуудалд Ц.Нямдорж гишүүнтэй адил байр суурьтай байгаа гэнэ. Гэвч намын хэсэг нөхөд нь үүнийг эсэргүүцэж, дуугүй байхыг сануулсан байна.

Тэгвэл Ж.Батзандан гишүүн энэ тухай хэлэхдээ "Ц.Нямдоржтой адил байр суурь барилаа, Эрдэнэтийн 49 хувийг ард түмэнд өгөх гэлээ гэж, МАН-ын олигархуудтай нийлсэн АН-ын хэсэг олигархууд намайг намаас хөөх асуудлыг хөндөж байна. Намын бүлэг дээр Ерөнхийлөгчийн хамаатан Пүрэвдорж тэргүүтэй хэсэг бүлэг этгээдүүдээр дайруулж байна. Тэд намайг "Наад байр сууриа боль, "Эрдэнэт"-ийн 49 хувийн ажлын хэсэгт битгий ор, чимээгүй бай" гэлээ. Би нэг л зүйл хэлж байгаа. Үндэсний хэмжээний асуудалд намчирхаж болдоггүй юм аа гэж. 20 гаруй жил үргэлжилсэн энэ хулгай, авлигыг одоо зогсоох ёстой. Тиймээс би ажлын хэсэгт сайн дураараа орж байгаа" хэмээжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ