О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн болно

ДАШТ-ий хошой мөнгөн медальт, "Дэлхийн цом"-ын төлөө тэмцээний хүрэл медальт, Азийн наадмын болон тивийн аварга, гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит залуучуудын тэмцээн арваннэгдүгээр сарын 15-нд болно.

1994 оноос хойш төрсөн тамирчид тэмцээнд оролцох эрхтэй.

Тэмцээнд оролцох бөхчүүд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны залуучуудын хөнгөн жингийн ангиллаар 50кг, 55кг, 60кг, 66кг-ын жинд аваргаа тодруулна.

Тэмцээнд амжилттай барилдсан эхний III байр эзлэсэн бөхчүүдийг алт, мөнгө, хүрэл цом, мөнгөн шагналаар шагнана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ