ХУЛГАЙ VS ХУВЬЧЛАЛ

Төрийн өмчийн салбар мөчир бүрээр хулгай нэвтэрснийг дахин нурших л хэрэгтэй боллоо.
Сүүлийн долоо хоног 100 хувь Монголынх болсон Эрдэнэтийн захирал хэн байх таамаг дээр сошиал хүрээнд их л санаа тавин шууилаа. Т.Бадамжунай гишүүн асан гэж шуугиснаа, Алтжингийн Г.Алтан болно гэж “айлгасан” маягтай пост нэлээн явлаа. Г.Алтан гэх энэ бизнес эмэгтэйг Монголчууд ер нь танина. Харин Эрдэнэтийн захирал болгоход яагаад айх ёстой гэдгийг хувьдаа ойлгосонгүй. Гэтэл төрийн банкыг мөн л Г.Алтанд өгөх гэж байна гэсэн пост явж эхэллээ. Ерөнхийдөө хувьчлалын төлөөх ширүүн тулаан эхэлснийг л хэлээд байна.
Төрийн өмчит компануудад бол хулгай хамгийн их нүүрлэсэн байдаг. Ашигтай ажиллах ямарч боломжгүй дээ бус, төсвийн мөнгөөр санхүүжээд байгаа учраас шахаа хулгай гаарсан. 187.7 тэрбум төгрөгийн ашигтай байснаа гуравхан жилийн дотор 11.3тэрбум төгрөгийн алдагдалтай балансруу шилжсэн нь тэнд хулгай аймаар болсоныг харуулна.
Өнөөх намуудын ах дүүгийн сүлжээ энэ алдагдлын хөтөлбөрийг гаргаад өгчихдөг. Томхон томилгоо дуусаад үлдсэн зайд “найзуудаа” шахах ганц боломж нь төрийн өмчит компани байгууллагууд. Цалинг нь нөхөр захирал өөрөө ашгаасаа тавьдаг байсан бол Ерөнхийлөгч гуйсан ч орон тоо байхгүй гээд суучих байсан. Харин төсвөөс сааж амьдардаг тул намын захиасаар хүн чихээд л бүтцээ данхар сүртэй болгоод эхэлдэг.
Үүний цаана хөөрхий ядруу төсвийн үрэлгэн зардал явж өгч байгаа. Энэ завхралд “цэг тавинаа” гэж аль ч намтөр засаг авангуутаа хэлдэг. Монгол Америк биш, алгын чинээхэнорон зайд цөөхөн ажил гүйцэтгэл барьсан, давхардсан чиг үүрэгтэй алдагдалтай нүсэр төсөвтэй нэгжүүдээ цэгцэлж чаддаггүй.
Энэ удаа төр ба компаниудын ээлжит “салалт” зарлагдаад байна. Төсөвт мөнгө татах үүднээс гэсэн даруу тайлбартай хувьчлалын жагсаалт гараад байна. Ер нь бол зарлагдаагүй байхдаа төсвийн орлого талд мөнгө нь суучихсан байгаа харагдана. Заримыг нь хэн авах талаар ч бор шувуу нисгээд эхэлсэн. Дээр жишээ татсанаар Төрийн банкыг Г.Алтжин авна гэх мэтээр.
Энэ бол “ИХ хувчьлал”-ын шуурга эхлэхийн өмнөх сэвэлзээ яах аргагүй мөн.
Хувьчлалд давуу тал их. Өмч эзэнтэй болж, эдийн засгийн хэмнэлтэд орж, оршихийн төлөө зах зээлийн дүрмээрээ ажиллана. Энэ утгаараа төсвийн дарамт хөнгөрч хулгай жаахан ч гэлээ хумигдана. Гэвч нөгөө талдааюугаа, ямар үнээр хувьчилж,төрийн өмчийг хэний компанийн хэтэвчинд хийчих гээд байгааг хардах бол эрүүл үзэгдэл.
Хувийн бодлоо хэлэхэд Эрчим хүчний салбарыг хувьчлах бол эрт байна гэж үзэж байгаа. Зүрхээ хэнд атгуулж байгаагаа бид бодох ёстой. Монголд ер нь томхон хувьчлалыг дангаараа даагаад авчих чадалтай компани, үндэсний хэмжээнийбаячууд хэд байгаа билээ. 5 чадалтай компани байлаа гэхэд бид 10 компанийг заавал зэрэг хувьчлах хэрэг байгаа юм уу. Цаанаа санхүүгийн дэмжлэгтэй байдлаар хэн нэг нөлөө бүхий этгээднэг удаагийн төлбөрийг хийгээд өнгөрч болно. Төсөвт 50 тэрбум төгрөг ороод ирж болно. Явсаар тог цахилгаан, харилцаа холбоогоо харийн компанийн гарт шилжих боломжийг тавьж өгвөл юу болох вэ.
Хувьчлал хийж хулгайч нарынхаа гарыг мухарлахын цаана нэг мөсөн хэдэн олигархийн халаасанд ашигтайг нь шахаж, алдагдалтай нэрээр асар их хөрөнгө хөдлөх, үл хөдлөх обьектийггаднын компанийн сүүдэрт оруулчихгүй байх ёстойЭнэ сэдэв дээр товч тодорхой санааг маш ул суурьтай илэрхийлсэн Т.Аюурсайхан гишүүний үгийг шууд иш татсан нь зөв байх.
... Төрийн ордны зүүн талын балгасыг 24 тэрбумаар зарсан байтал Төв шуудангийн барилгын 40 хувийг эзэмшдэг, 21 аймаг, 330 суманд барилга байшинтай, 130 автомашинтай, 1000 ажилчинтай, саяхан IPO гаргаж дансандаа бэлэн 6,1 тэрбумтай, жилдээ 10 тэрбумын борлуулалттай, ашигтай ажиллаж байгаа Монгол Шуудан ХК-г 20 тэрбумаар хувьчилж болох уу??? Гадаад улс орнууд шуудангаа төрийн мэдэлд байлгадаг нь учиртай! Шуудангийн үйлчилгээ ядаж 51 хувь нь төрийн мэдэлд байх ёстой. Шуудангаа 100 хувь хувьчлахаар оролдсон Коизумигийн Засгийн газар огцорсон юм шүү !...
Б.ИХЭР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ