Улсын хэмжээнд нийт 23080 гэмт хэрэг бүртгэгджээ

Цагдаагийн ерөнхий газраас энэ оны эхний 10 сард гарсан гэмт хэргийн тайланг танилцууллаа. Тодруулбал, Улсын хэмжээнд нийт 23080 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оныхтой харьцуулахад, 0.6 хувиар буурсан үзүүлэлт аж. Харин нийслэл Улаанбаатар хотод 15257 хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 1.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Дүүргүүдээс Хан-Уулд гэмт хэрэг хамгийн их өссөн бол хамгийн их гэмт хэрэг гарсан дүүрэг нь Баянзүрх дүүрэг байсан аж.

Дүүргүүд

1. Баянзүрх - 3519

2. Баянгол - 2704

3. Сонгинохайрхан - 2440

4. Чингэлтэй - 2028

5. Хан-Уул - 1381

Аймгууд

1. Төв - 732

2. Хөвсгөл - 607

3. Сэлэнгэ - 583

4. Дорноговь - 546

5. Архангай - 452

СЭТГЭГДЭЛ БИЧИХ