Улсын хэмжээнд ургац хураалтын ажил дуусчээ

Улсын хэмжээнд ургац хураалтын ажил амжилттай үргэлжилж дуусчээ. 2016 онд улсын хэмжээгээр 377.2 мянган га-д үр тариа, үүнээс 355 мянган га-д улаанбуудай, 14 мянган га-д төмс, 8 мянган га-д хүнсний ногоо, 63 мянган га-д тосны ургамал, 28 мянган га-д тэжээлийн ургамал, 4 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 495 мянган га-д тариалалт хийсэн.Ургацын урьдчилсан балансаар 501 мянган тонн үр тариа, үүнээс 482 мянган тонн буудай, 174 мянган тонн төмс, 117 мянган тонн хүнсний ногоо, 32 мянган тонн тосны ургамал, 43 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах урьдчилсан баланс гарсан. Үүнээс улсын хэмжээнд 475.5 мянган тонн үр тариа, 460 мянган тонн улаан буудай, 153.5 мянган тонн төмс, 93.5 тонн хүнсний ногоо хурааж авсан дүнтэй байна.
Энэ жилийн хувьд улаан буудай, төмснийхөө хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах боломжтой болсон бол хүнсний ногооныхоо хэрэгцээний 50-55 хувийг хангахуйц хэмжээний ургац хураан авчээ.
Мөн улаан буудайн тариалалт, болц сайн байсан учраас тариалан эрхлэгчид хамгийн сайн чанарын буудай нийлүүлэх боломжтой гэж албаны эх сурвалжууд мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ