Аюултай ачаа тээвэрлэхдээ ЦЕГ-аас зөвшөөрөл авна

Аюултай ачаа тээвэрлэхдээ ЦЕГ-аас зөвшөөрөл авахаар болжээ. Ингэхдээ тухайн аж ахуйн нэгж, байгууллага хүсэлтээ гаргаж аюултай ачааны техникийн нөхцөл стандартыг ажилтнууддаа танилцуулсан тухай хуудсыг ачааны фото зурагтай хавсарган ЦЕГ-ын Лицензын төвд хандах аж. Учир нь өнгөрсөн долоо хоногт МИАТ-ийн хүлээлгийн танхимд аюултай тээш байна гэсэн мэдээллийн дагуу хөл хорио тогтоон шалгасан юм. Тээшинд цахилгааны үүсгүүр, тестер, багаж хэрэгсэл байсан нь тээшийг аюултай гэж үзэхэд хүргэсэн байна.

Иймд эдгээр ачаа тээшийг тээвэрлэхдээ Цагдаагийн ерөнхий газраас урьдчилан зөвшөөрөл авах хэрэгтэй юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ