Гэрээс нь эд зүйлсийг, грашнаас машиныг нь хулгайлжээ

Нэгнийгээ таньж мэддэг, гэрийнх нь эд хогшил, эдлэл хэрэглэл нь хаанаа байдгийг андахгүй танил найзууд хулгайн гэмт хэрэгт холбогдох хэрэг буурахгүй байна.

Амралтын өдрүүдэд хулгайн таван хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Бүр тодруудбал, үнэт эдлэл, алт мөнгөн эдлэлүүдийг хулгайлсан байна. Тэгвэл гэрээс нь эд зүйл, грашинд нь байсан машиныг нь хулгайлжээ.

Тухайлбал, БЗД-8 хороо “11-р сарын 03-наас 05-ны хооронд “Харуул-Алтай” хотхоны ... тоотод хулгай орсон байна” гэсэн мэдээллийг шалгажээ. Тус тоотод суух С /эр.40н/-ын сууцанд хууль бусаар нэвтэрч, “Samsung” /42*/ инчийн LCD зурагт, мөнгөн тоногтой эмээл, “Toshiba” зөөврийн компьютер, мөн грашинд байсан “Toyota Land Cruiser-70” автомашиныг СХД-4 хороонд суух Х /эр.25н/ гэгч хулгайлсныг шуурхай илрүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ