Энергийн ундааны гол аюулыг тогтоов

Энергийн ундаа уух нь халдварт гепатитаар өвчлөхөд хүргэж болохыг эмч нар илрүүлжээ.Эмч нар “BMJ Case Reports” сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэлдээгурван долоо хоногийн туршид өдөр бүр дөрөв-таван энергийн ундаа ууж байснаас болоод элэгний үйл ажиллагаа нь ноцтой алдагдсан 50 настай эр эмнэлэгт хэвтсэн тухай бичжээ.
Өвчтөнсэргээх ундаа уух болсны дараа түүний биеийн байдал муудаж,тэр хоол идэх дургүй болж, гэдсээр нь өвдөх болсон байна. Эхлээд тэр ханиад хүрсэн юм байх хэмээн бодож,харин шээс нь бараан өнгөтэй, арьснь шар өнгөтэйолсныг харсны дараасандарч эхлэжээ.Тэрээр ядаргаагаатайлах гэхдээсэргээгч ундаа уудаг байжээ.
Элэгний трансаминаз фермент их болсныг лабораторийн шинжилгээ харуулсан ньэлэг гэмтсэнийг нотлож байгаа хэрэг. Элэгний зөөлөн эдийн шинжилгээнь ноцтой гепатит байгааг илрүүлжээ. Никотины хүчил агуулсан энергийн удаа хэтэрхий их ууснаас ийм байдалд хүрсэн байж болох юм.
Эмч нарын хэлснээр, энергийн ундааны зах зээл түргэн тэлсээр байгаа учир,хэрэглэгчид болзошгүй эрсдэлийн тухай мэдэж байх ёстой ажээ. Ниацин мэт тэжээлт бодис болон аминдэмүүд нь өдөр бүрийн тунгаас үлэмжхэн хэмжээгээр энергийн ундаанд байдаг байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ