Кёкүшюзан Д.Батбаяр оффшор данстай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ

Өнгөрсөн сонгуулийн үеэр оффшор данстай эрэхмүүдийн тоонд ороод байсан Кёкүшюзан Д.Батбаяр өнөөдөр оффшор данстай холбоотой асуудлаар мэдээлэл хийхээр болжээ.

Тодруулбал, өнгөрсөн сонгуулиар оффшор данстай Монголын 49 иргэний дотор Даваагийн Батбаяр гэдэг хүний нэр байсан нь УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөс татгалзаж, нэрээ татахад хүргэсэн. Тухайн үед тэрбээр, "Надад оффшор данс байгаа. Гэхдээ 25 жилийн өмнө тухайн үед Японд барилдаж байхдаа цалингаа авдаг байсан данс байгаа юм. Тэнд амьдарч байсан учраас 4, 5 данс нээлгэсэн байсан. Харамсалтай нь хаалгаагүй. Одоо бол мөнгө байхгүй. Харин гадуур яригдаад байгаа шиг оффшор данс байхгүй. Очиж үзээ ч үгүй. Татвараас зайлсхийсэн зүйл байхгүй" хэмээн мэдэгдсэн байдаг. Дашрамд, саяхан оффшор данстай 49 иргэний дотор байсан Даваагийн Батбаяр гэдэг хүн нь Кёкүшюзан Д.Батбаяр биш “Дамбо” компанийн захирал Даваагийн Батбаяр гэх хүн байсан талаар зарим эх сурвалжууд мэдээлсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ