Бага гараг дэлхийтэй мөргөлдөж магадгүйтэй холбогдуулан АНУ-д сургуулилт хийжээ

Өргөн цараатай сүйтгэлт үр дагавар дагуулж болзошгүйбагагараг Дэлхийтэй мөргөлдөж магадгүйтэй холбогдуулан америкийн засгийн газарбайгууллага хоорондын команд-штабын сургуулилт хийжээ.АНУ-ын агаарын нислэг, сансрын уудмыг шинжилэн судлах үндэсний газрын(НАСА) хэвлэлийн албанаас ингэж мэдээлсэн байна.

Уг сургуулилтыг НАСА болон АНУ-ын онц байдлын агентлаг (FEMA) зохион байгуулсныг хэвлэлийн алба тодруулан тайлбарлажээ.Сургуулилтадамерикийн агаарын цэргийн хүчин,Эрчим хүчний үйлдвэрийн яамны бүтцэд багтдагболонцөмийн зэвсэг бүтээдэг улсын эрдэм шинжилгээ-технологийн төвүүд, Калифорни муж улсын эрх баригчид оролцсон байна. Сургуулилтэнэ муж улсын Эль-Сегундо хотодаравдугаар сарын 25-нд болжээ.

Төлөвлөсний дагуу,2020 оны есдүгээр сарын 20-нд манай гараг100х250 метрийнбагагарагтай мөргөлдөж магадгүй байгаатай холбогдуулан авах хэрэгтэй арга хэмжээ боловсруулсан байна. Түүний дэлхийд унах магадлал 2%-тай тэнцүү юм хэмээн түрүүнд нь үзэж байжээ.Жижиг гараг Калифорни муж улсын өмнөд нутаг, эсвэлтүүний Номхон далайн эргээс холгүй газарт унана хэмээн үзэж байгаа аж.

Америкийн эрх баригчидЛос-Анжелес хот болон түүний захын хорооллуудын хүн ам, өөрөөр хэлвэл барагцаалвал 13 сая хүнийг нүүлгэн шилжүүлэхэд шаардлагатай төлөвлөгөө боловсруулсан байна. Багагарагийгустгах юмуу Дэлхийтэй мөргөлдөхөөс сэргийлэхийн тулд түүний таяг тойрог замыг өөрчлөх зорилго бүхийямар нэг арга хэмжээ хэрэгжүүлэх цаг хугацаахомсбайж болох шалтгаанаар үйл ажиллагааны энэ хувилбарыг сонгожээ.Учирч болох сүйрлийн үр дагаврыг прогнозлосон загваруудыг сургуулилтаарболовсруулсан төдийгүй,элдэв цуу яриа болон бодит байдалдүл нийцэх мэдээллийг няцаах төлөвлөгөө зохиосон байна.Хэрэг явдал ийм байдлаар өрнөвөл, элдэв цуу яриа, бодитой бусмэдээлэл ньолон нийтийн санаа бодолдсөргөөр нөлөөлөх ноцтой хүчин зүйл болж мэдэх юм.

Сургуулилтаар судласан ийм сүйрлийн аюул нэлээд бодитой бөгөөд“ийм нөхцөлд бидний авах арга хэмжээний” тухай асуултыгшууд тавьж байна гэж НАСА-гийн эрдэм шинжилгээний захирлуудын зөвлөлийн шинэ удирдагч Томас Цурбухэн анхааруулжээ. Эрх баригчид“магадлал багатай ч, болж гэмээ нь ноцтой үр дагавар ийм сүйрэл болохнөхцөлд авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах нь туйлын чухал” гэдэгт итгэлтэйбайгаагаа FEMA-гийн удирдагч Крейг Фьюгейт илэрхийлсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ