Хөшгийн хөндийн онгоцны буудлын барилгын ажлын явц 99.4 хувьтай байна

Хөшгийн хөндийн онгоцны буудлын барилгын ажлын явц 99.4 хувьтай байна УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын хэрэгжилт, Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын ажлын явц, өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд” сэдвээр мэдээлэл хийлээ. Тэрбээр Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшгийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны буудлын барилгын ажлын явц одоогийн байдлаар 99.4 хувьтай яваа. Уг буудал нь ирэх оны нэгдүгээр сард ашиглалтад орох ёстой ч манай талаас хийх хуваарьтай хурдны зам, үерийн хамгаалалт, цахилгаан шугам, шилэн кабель, захиргааны байр зэрэг зарим ажлуудын удаашралтай байгаа аж. Тиймээс ашиглалтын өмнөх захиргааг байгуулах шаардлага үүссэн байна. Түүнчлэн шинэ нисэх буудлын барилгын ажил хоёр сарын дараа ашиглалтад орох үед менежментийг хэрэгжүүлэх компанийг байгуулах, Монголын талын 49 хувьд ногдох хөрөнгийн эх үүсвэрийг шийдэх шаардлагатай байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ