Цонхоороо айл хэсэх Манайхан

Шинэ орон сууцанд орсон хэрнээ нар үзэхгүй суугаа гэж ярих нэгнийг билэггүй гэж зүхэх хүн байдаг. Бодит байдал дээр ийм нөхцөлд орсон айлууд олон. Гар гараасаа татаад бие биенийдээ орж айл хэсээд байж болохоор тулгаж барьсан орон сууцнууд цөөнгүй.

Хоорондын зай, гадаа талбай, машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай барих ямарч боломжгүй зайд барилга барих зөвшөөрөл өгдөг жишиг тогтсон байгааг иргэд эсэргүүцэвч дийлэхгүй өдий хүрсэн.

Шөнө дунд хашаа хатгаад гэнэт эхэлдэг барилгын ажлын дараа босоод ирэхэд цонхон дээр тулсан башингийн хана харагдахад хэн ч бухимдана. Насаараа зүтгэж байж босгосон орон сууц нь нэг түшмэлийн авилгажсан шийдвэрээр ийн ямар ч үнэгүй болдог. Харагдах холын бараагүй нар тусах уужуу зайгүй боллоо гээд орон гэрээ хаяад нүүх хүн гарахгүй тул эвлэрч амьдрах болдог.

Ийнхүү хамар тулгаж босдог барилгын зөвшөөрөл нийтийн зэмшлийн талбайг байхгүй болгосоор байгаа. Явган хүн зорчих зураас ч үгүй нарийн замууд зөндөө л байна. Зөвхөн энэхүүстандарт алдагдсан, амьд явах баталгаа нь алдагдсан энэ шийдвэрийнхээ төлөө хотын эрх мэдэлтгүүд үг дуугүй огцорч байх ёстой. Ганц шүүхдээд эрсдэлийг нь үүрүүлж. Барилгын ажлыг нь зогсоож нурааж байх ёстой. Ийм эрх зүйн боломж байвч амьдралд дээр хэрэгждэггүй. Хууль журмыг зөрчих гэж баталдаг гэсэн ёж үгээр явсаар ирсэн.

Э.Бат- Үүл дарга хотын удирдлагыг авангуутаа нийтийн эзэмшлийг хааж барьсан,барилга обьектуудыг өөрийн бизэр очиж үзэн нураах шийдвэр гаргаж байв. Телевиз хэвлэлийнхнийг дагуулж очиж сүр дуулиантай эхлүүлсэн энэ ажил нь төд удалгүй нам жим болсон. Хожим сураг сонсвол өнөө барилгууд нь урьд гаргуулсан хотын шийдвэрийг барьж Захиргааны шүүхэд хандаад заргаа аваад эхэлсэн байдаг. Хотын ажлаа барахын хажуугаар байнга шүүхэд дуудагдаад ирэхэд залхсан Хотын дарга тэгсгээд бууж өгсөн.

Одоо харахад түүний санаа нь зөвч арга нь буруу л байсан хэрэг. Маш энгийнээр буюу эхнээсээ журам зөрчсөн хууль бус шийдвэрүүдийг цэгцлэлгүй, эрх бүхий байгууллагаас авсан зөвшөөрлийг өмнөө бариад хөрөнгө хаяж баригдсан иргэдийн өмчийг нураах шийдвэр гаргасан нь сүүлдээ шоу талаа болоод замхарсан.

Хотын шинэ удирдлага энэ асуудлыг цэгцлэхээр барьж авсан бололтой. Нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын нийтийн эдэлбэрийн газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар шинээр олгохыг хориглосон захирамжийг Хотын дарга гаргажээ.

Энэ захирамж хатуу мөрдөгдвөл дахин хүүхдийн талбайг мөнгөтэй артай нэгэн дээрэмдэх мэт булаахаа болино. Шинээр баригдах байшин хороололд жишиг стандарт мөрдөгдөж эхлэнэ. Зам зогсоолтой цээрлэг саадтай хорооллууд баригдаж эхлэнэ. Чигжиж барих биш төлөвлөж хөгжих эхлэл тавигдана. Цонхоороо таглуулж агаараа хаалгуулах гэнэтийн дарамт дахин гарахгүй болох. Гэхдээ энэ захирамжийг эрхэм түшмэдүүд нь яг мөрдөж хэрэгжүүлсэн нөхцөлд шүү дээ.

Б.ИХЭР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ