9-10-нд цас орж цасан шуурга шуурч хүйтэрнэ

Баруун аймгуудын нутгаар: 8-нд зарим газраар, 9-нд нутгийн зүүн хэсгээр, 10,12-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 8-10,12-нд зарим газраар 14-16м/с, 9-нд нутгийн өмнөд хэсгээр зарим үед 20-22м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 9-10нд хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 6-11 градус хүйтэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Төвийн аймгуудын нутгаар: 9-нд зарим газраар, 10,11-нд нутгийн баруун хойд хэсгээр, 12-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 9,11-нд зарим газраар 9-14м/с, 9-нд нутгийн өмнөд хэсгээр зарим үед 16-18м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Агаарын температур 7,9-10-нд хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын саваар шөнөдөө 24-29 градус өдөртөө 13-18 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 6-11 градус хүйтэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Зүүн аймгуудын нутгаар: 7,11-нд зарим газраар бага зэргийн цас, 9-нд нутгийн баруун хойд хэсгээр, 10-нд ихэнх нутгаар, 12-13нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 10-нд нутгийн өмнөд хэсгээр 16-18м/с, 12-13нд зарим газраар 9-14м\с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 7-8,10-11-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 18-23 градус өдөртөө 8-13 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч суларч шөнөдөө 12-17 градус өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар: 9-нд нутгийн баруун хойд хэсгээр, 10-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 9-10-нд зарим газраар 18-20м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 7,10-11-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 15-20 градус өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус өдөртөө 0-5 градус хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтэн суларч шөнөдөө 11-16 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ