Хөрөнгө оруулагчид яагаад Монголд анхаарал хандуулах ёстой вэ?

Монгол Улсын Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар болон “Эрдэнэс Монгол” ХХК-аас хамтран зохион байгуулж буй “Хөрөнгө оруулагчид яагаад Монголд анхаарал хандуулах ёстой вэ? - Олон улсын хөрөнгө оруулагчидтай хийх дугуй ширээний хэлэлцүүлэг” 2016 оны 11 дүгээр сарын 25-ний Баасан гарагт Төрийн ордонд болно.

Дугуй ширээний хэлэлцүүлэгт нийт 40 гаруй төлөөлөгчид буюу Монгол Улсын Засгийн газрын төлөөллүүд, олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, уул уурхайн томоохон компаниуд, бизнесийн салбарын манлайлагчид оролцоно.

Монгол Улс, нэгэн цагт дэлхийн хамгийн хурдан хөгжиж буй эдийн засагтай орнуудын нэг төдийгүй гадаадын хөрөнгө оруулалтын төв цэг байсан юм. Сүүлийн жилүүдэд ашигт малтмалын түүхий эдийн үнэ, ханш буурснаар манай улсын эдийн засгийн өсөлт удааширч, хөрөнгө оруулалт зогсонги байдалд орлоо. Уг дугуй ширээний хэлэлцүүлгээр Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөв, үүссэн бэрхшээлийг даван туулах боломж, шийдлийн талаар хэлэлцэж, хөрөнгийн үнэ цэнэ буурсан нөхцөл байдалд үнэлгээ өгнө гэдэгт найдаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ