Улаанбаатарт 8 хэм хүйтэн

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2016 оны 11 дүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын баруун, зүүн аймгуудын зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон зүүн зүгийн нутгаар баруун хойноос бусад нутгаар баруун өмнөөссекундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.Дархадын хотгороор 13-18 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Онон, Улз голын саваар 8-13 градус хүйтэн, говийн бүсийн өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 7-9 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ