Дэлхийн хамгийн цэцэглэн хөгжиж байгаа орныг нэрлэжээ

2016 онд Шинэ Зеланд дэлхийн хамгийн цэцэглэн хөгжиж байгаа орон болжээ. “Business Insider” порталд бичсэнээр, “Prosperity Index” жагсаалт жил бүр гаргадаг британийн “Legatum Institute” байгууллага ийм дүгнэлт хийснийг хэвлэлд дурдсан байна. “Legatum Institute” байгууллагын жагсаалтыг долоон жилийн турш тэргүүлж байсан Норвег улс хоёрдугаар байр руу ухарчээ. Энэ улс боловсрол, аюулгүй байдал, экологиос бусад бүх шалгуураар Шинэ Зеландын ард орсон байна. Гуравт Финланд улс бичигджээ. Тус орныг засаглалын үр нөлөө, ардчиллын хөгжлийн түвшин болон хуулийг дээдлэх баталгааны талаар хамгийн шилдэг орон гэж хүлээн зөвшөөрсөн байна.
Боловсролын салбарт тэргүүлдэг Швейцар улс жагсаалтын дөрөвт бичигджээ. Дараа нь Канад, Австрали, Голланд, Швед, Дани орсон байна. Нэг жилийн өмнө 15-т бичигдэж байсан Их Британи өөрийн үзүүлэлтийг сайжруулж, сая эхний арвыг мушигжээ.
Иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах, түүнчлэн нийгмийн зүгээс хүлээцтэй байх гэж “Legatum Institute” байгууллагын ойлгодог хувийн эрх чөлөөний талаар тааруу үзүүлэлттэй Орос орон жагсаалтын 95-т бичигдсэн байна.
Тус байгууллага жагсаалт гаргахдаа 149 орны хөгжлийг тордорхойлогч 104 хүчин зүйлийг харгалзан үздэг байна. Үүнд нэг хүнд ногдох үндэсний нийт бүтээгдэхүүн, ажил эрхлэлтийн түвшин болон эдийн засгийн бусад үзүүүлэлт төдийгүй, бас гар утасны тоо, хүүхдийн эндэгдлийн түвшин, сонгууль шударга явагддаг гэдэгт итгэх иргэдийн итгэл болон улс орны байдлыг дүгнэх боломж олгодог бусад шалгуур ордог байна.
Өрсөлдөхчадварын жагсаалтад Швейцар, Сингапур, АНУ нэлээд хэдэн жил эхний гурван байранд орж байгаа юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ