Өнөөдөр болох зарим онцлох үйл явдлууд

  1. 11.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: олон нийтэд зам тээврийн осол зөрчил, түүний эргэн тойрон дахь зарим зохицуулалттай холбоотой цаг үеийн асуудлаар Замын цагдаагийн газар, Албан журмын даатгагчдын холбооноос хамтарсан мэдээлэл хийнэ.
  2. 12.00 цагаас Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх НМХГ-ын 5 давхарт шинээр байгуулагдсан сургалтын төвийн нээлтэд оролцоно.
  3. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 3 давхарт хурлын зааланд 12.00 цагт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.
  4. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас “Төлбөрийн шинэ хэрэгсэл, цахим мөнгө” сэдэвт лекц болох гэж буйтай холбогдуулан “onecoin” төслийн баг мэдээлэл хийнэ.
  5. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Отгонбаяр сан МОХ-той хамтран Оюутны эрхийг хамгаалах дэлхийг өдрийг угтан “Хөгжилд-Оюутан миний оролцоо” сэдэвт хурлын талаар мэдээлнэ.
  6. 10 дугаар хороололд байрлах Техник технологийн дээд сургууль дээр 10.00 цагаас “Монгол ур чадвар-2016” тэмцээн нээлтээ хийнэ.
  7. ХУД-ийн 115-р сургуулийн сурагчид 08.00, 13.00цагаас хичээл хаялт хийнэ.
  8. 11.00 цагаас НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү Чингэлтэй дүүрэгт Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа тохижилт, бүтээн байгуулалтын ажлын явц, үйл ажиллагаатай танилцана.
  9. 09.00 цагаас Нийслэлийн Засаг дарга С.Батболд "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК дээр очиж, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцана.
  10. 11.00 цагаас Нийслэлийн Засаг дарга С.Батболд Барилгын үндэсний ассоцицитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ