П.Цагаанд “Хубилай хаан” медаль гардуулна

Монгол Улсын шинжлэх ухааны академийн дээд шагнал “Хубилай хаан” алтан медалийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаанд гардуулна.
Энэ арга хэмжээ өнөөдөр буюу 11 дүгээр сарын 11-ний 11:11 минутад Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд болох аж. П.Цагааны шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг үнэлж олгож буй энэхүү шагналыг ШУА-ийн ерөнхийлөгч, Төрийн шагналт, Академич Дүгэрийн Рэгдэл гардуулах юм.
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ