Ноён уулын лицензийн асуудлыг шүүх хурлын тов гарчээ


Сэлэнгэ аймгийн Мандал суманд Ноён уул оршдог. Энэ уул хүдрийн 27 667 378 тонн, алтны 75 942,11 тонн нөөцтэй нь тогтоогдсон. Энэ баялгийн 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмшихээр болсон бөгөөд ашиглалтын 4 лиценз нь “Сентерра Гоулд” ХХК-д байдаг.

Уг лицензийг хүчингүй болгож өгнө үү хэмээн “Ноён уулаа аваръя” ТББ Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандаад байгаа. Хэрэгт хариуцагчаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийг татсан. Хэд хэдэн удаа хойшлоод байгаа тус шүүх хурал 2016 оны 11 дүгээр сарын 15-нд Захиргааны хэргийн шүүхэдболохоор товлогджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ