А.Баярцэцэгийн хайрын тухай тодорхойлолт
"Miss world"-2016 тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор болсон А.Баярцэцэг оролцохоор болсон. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Намайг 8 настай байхад аав минь хөдөө яваад ирэхдээ бяцхан шувуу авч ирж билээ. Шувуу далавч нь гэмтсэнээс аавын машины цонхон дээр өөрөө унаад ирсэн байсан. Бид түүнийг 3 хоног төрөл бүрийн хоол, будаа, жимсээр хооллох гэж хичээсэн ч тэр юу ч идэхгүй байлаа. Эцэст нь малын эмчид аваачиж үзүүлэхэд "Нөхдөө наадах чинь шонхор байна. Махаар хоолло" гэж хэлдэг байгаа.Ингэж би Жактай анх учирч гэртээ шонхор шувуу тэжээдэг болов оо. Сарын дараа Жакын далавч нь эдгэж гэрт тогтохоо болин хаа сайгүй нисдэг болов. Түүнийг тэнгэрт нь тавьж явуулсан мөчийг би хэзээ ч мартддаггүй. Хэдий хүсэхгүй байсан ч гэсэн. Хайр гэдэг харамлаад бариад суухдаа биш харин эрх чөлөөтэй, аз жаргалтай байхынх нь төлөө тавьж явуулахдаа юм билээ" хэмээн бичжээ.
Тэрбээр энэ сарын 29-нөөс 12-р сарын 18-ны хооронд АНУ-ын Вашингтон хотноо зохиогдох Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор бэлтгэж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ