Зам дээр автомашин шатжээ

Хилийн цэргийн баруун талд замын хөдөлгөөнд оролцож байсан Toyota “Mark II” маркийн автомашинөнөөдөр 11 цагийн орчимд шатжээ.

Галын тухай дуудлагыг Нийслэлийн онцгой байдлын албаны шуурхайн удирдлагын төв хүлээж авч гал унтраах багийг очиход замын хөдөлгөөнд оролцож байсан жолооч нар галын хор цацан галыг унтраасан байв. Галын улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй бөгөөд галын шалтгааныг тогтоохоор холбогдох албаныхан ажиллаж байна.

Гал унтраахад тухайн замын урд байсан байгууллагынхан болон замын хойд талын МТ шатахуун түгээгүүрийн газрын хүмүүс тусалсан байна.

Ер нь хүйтний эрч чангарч байгаа энэ үед иргэд автомашинаа халааж асаах зорилгоор гал ашиглах тохиолдол их байдаг. Мөн техникийн бүрэн байдлыг хангаагүйн улмаас иймэрхүү хохирол учирч болзошгүй тул галын эрсдлээс сэрэмжлэхийг анхааруулж байна.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ