Улаанбаатарт зөөлөн цасан шуурга шуурна

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

12-нд нутгийн баруун хэсгээр, 13-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.

2016 оны 11 дүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын зүүн болон говийн аймгуудын хойд хэсгээрцас орж,зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи төв болон баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс бусад нутгаар баруун хойнооссекундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.Дархадын хотгор, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, говийн бүсийн өмнөд хэсгээр 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:Үүлэрхэг. Цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зөөлөн цасан шуурга шуурна. 8-10 хэм хүйтэн байна .

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 хэм хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 858 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ