Болзоо товлох сайхан газар UB хотод минь бий

Болзоо гэхээр заавал эрэгтэй эмэгтэй хүн болзох биш найз нөхөд, танилууд, хамтран ажиллагсад чөлөөт цагаа сайхан өнгөрөөхийг хэлдэг болохыг сануулах нь илүүц биз. Зуны зугаатай өдрүүд ард үлдэж, налгар намар ч шувтарч өвлийн улирал эхлэн цас будранхан байна. Агаар салхинд гарч, амарч зугаалах цаг дуусч ажил алба, хичээл сургуульдаа жигдэрсэн байгаа билээ. Гэтэл хаяахан нэг найз нөхөд, хамт олноороо чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэн болзох газар хүйтний улиралд Улаанбаатар хотод тун ч ховор юм. Хүйтэн сэрүүний улиралд гадаа цэцэрлэгт удаан саатах тааламжгүй шүү дээ.
Дэлхийн жазз хөгжмийн томоохон төлөөлөгчдийн бүтээлүүдээс гадна монгол дуу хөгжмийг жазз найруулгаар тайзнаа амилуулж буй тоглолтууд нь үзэгчдийн сэтгэлд нийцсэн, сайхан мэдрэмж төрүүлнэ. Тодруулбал, энэ жилийн тоглолтонд Баянмонгол жазз найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ, удирдаач С.Саруул-Од /СТА/, улсын Филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар /СТА/, Ц.Хулан /СТА/, Б.Солонго, урилгаар дуучин Одноо /Lemons/, Э.Соёмбо болон Герман улсаас ирсэн алдарт трубач Bastien Rieser нар оролцох юм байна. Тоглолтын тасалбар Филармонийн кассаар болон www.ticket.mn сайтаар худалдаалагдаж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг www.mgl-philharmonic.com, 70118012, 99925074-с лавлана уу. Дашрамд дуулгахад Юнителийн GG карттай хэрэглэгчид тоглолтын тасалбарыг 100gg оноогоор 5000₮ хямдруулан авах боломжтой. Сэтгэлийн таашаал эдэлье гэвэл энэ өдөр, тэр тоглолтыг зорих нь зөв сонголт болно гэдгийг зөвлөж байна.

М.Эгшиглэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ