Өнөөдөр болох зарим онцлох үйл явдлууд

  1. 09.00-15.00 цагийн хооронд Монголын хүүхдийн ордонд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Авлигатай тэмцэх газартай хамтран 4 дэхь жилдээ “Авлигагүй Сүхбаатар дүүрэг” сэдвийн дор “Дэвжээ” тэмцээнийг зохион байгуулна.
  2. 11.00 цагт Хангарди ордны 14 давхарт Агаарын бохирдол болон Сэргээгдэх эрчим хүчний талаар холбогдох газар, хэтсийн дарга нар хэвлэлийн бага хурал зарлалаа.
  3. MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Баянзүрх дүүргийн IV, V хороонд байрлах “Оросын” байрны оршин суугчид хэвлэлийнхэнд хандлаа.
  4. MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын гишүүд хэвлэлийн бага хурал зарлалаа.
  5. MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас Монголын сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгчдийн холбооноос Чингис бондтой холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.
  6. Монгол улсын анхны дипломат түншүүдийн нэг Британи улсын соёл, боловсрол, технологи, инновацийг таниулах InspireMe Festival Улаанбаатар хотын Шангри-ла Моллд 11 сарын 11, 12-нд зохион байгуулагдах гэж байна.
  7. 15.00 цагаас Иргэний танхимд Гандангийн залуус ТББ-ынхан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон Гэр хорооллын Дэд бүтцийн газрын удирдлагуудтай уулзаж Гандангийн дэнжийн одоогийн байдал, дахин төлөвлөлтийн төсөл хөтөлбөрүүдийн талаар уулзаж ярилцана
  8. Шинжлэх Ухааны Академи, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Пунцагийн Цагаанд шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Хубилай хаан” медаль гардуулна. Медаль гардуулах ёслол 11.11 цагт Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд болно.
  9. Монгол Улсад хавдар судлалын алба үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойд зориулсан “Хавдар судлалын тулгамдсан асуудал” эрдэм шинжилгээний хурал Эрүүл мэндийн яаманд зохион байгуулагдах гэж байна.
  10. ШУГТЭмнэлгээс “Халдвар хяналтын 7 хоногийн аян”-г арваннэгдүгээр сарын 07-ноос 11-ны хооронд зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр аяны хаалтын өдөр юм байна.
  11. Пума империалын шинэ өргөтгөлд 11.00 цагт эрэн сурвалжлагч сэтгүүлчдийн чуулга уулзалт болно.
  12. 14.00 цагаас Шаргаморьтын гүүрэн дээр "Гамшгаас хамгаалах" автозамын албаны сургалт болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ