Трамп ойрын хоёр тэргүүлэх зорилтыг нэрлэв

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан бүгд найрамдах намын Дональд Трамп Конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга Пол Райантай уулзсаныхаа дараа пүрэв гарагт хэлэхдээ, миний бие албан тушаалдаа орсны дараа эрүүлийг хамгаалах болон цагаачлалын асуудлыг шийдвэрлэх ажлыг “хамгийн түрүүнд” барьж авна гэж мэдэгджээ. Ройтерс агентлаг ингэж мэдээлсэн байна.

Трамп Райаны оффист сэтгүүлчдэд хандаж хэлэхдээ, “бид татвар бууруулах бодолтой байгааг та нар мэдэж байгаа” гэж мэдэгджээ. “Бид америкийн ард түмний хувьд сэтгэлд хоногшсон хэд хэдэн ажил хийх бодолтой байна” гэж тэр хэлсэн байна.

Түрүүнд нь Трамп одоогийн ерөнхийлөгч Барак Обаматай уулзсан юм. Энэ үеэр тэд олон асуудал, тухайлбалнэн тэргүүнд шийдвэрлүүлштэй хэд хэдэн асуудал хэлэлцсэн байна. Обама уулзалтыг маш сайхан боллоо гэж дүгнэжээ.Трамп засгийн эрх барих хугацаандаатус орны 44 дэх ерөнхийлөгчтэй зөвлөлдөж байхаа амласан байна.

Уулзалтын өмнө Обама хэлэхдээ, төрийн тэргүүний албан тушаалд Трампыг амжилттай сайн ажиллахад нь бүх зүйлээр туслана гэж мэдэгджээ. “Улс орныг нэгтгэж, АНУ-ын тэргүүлэх байр суурийг хангах талаар түүнийг амжилттай ажиллахыг бид бүгд хүсч байна” гэж одоогийн ерөнхийлөгч онцлон тэмдэглэжээ.

Арваннэгдүгээр сарын 8-нд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиар Трамп телевизийн CNN сувгийн мэдээлснээр, сонгогчдын төлөөлөгчдийн 290 санал авч ялсан юм. Уг нь 270 санал авсан байхад хангалттай аж. Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтон ердөө 232 санал авчээ.

Шинээр сонгогдсон ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол ирэх оны нэгдүгээр сарын 20-нд болно.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ