Өнөөдөр жолоочийн мэргэжлийн шалгалт авах хуваарь

Жолооч нар зөрчлийн оноогоо цахимаар шалгах боломжтой. Мөн гомдол мэдээлэл өгөх, эрэн сурвалжилж буй иргэдийн мэдээлэл, хэрэг зөрчлийн талаарх мэдээлэл ч энд байршиж байна.
Жолооч бүр зөрчлийн 10 оноотой бөгөөд замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэл, нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан зөрчлийн 1-5 оноо хасч байгаа.
Алдсан оноогоо тухайн үедээ Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд хандаж, сургалтад хамрагдан шалгалт өгч нөхөн авах боломжтой. Жолооч та зөрчлийн оноо дуусч, жолоодох эрхээ хасуулсан бол 2 цагийн сургалтад хамрагдан, шалгалтад тэнцсэн тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээнэ.
1.Иргэний үнэмлэхний хуулбар эсхүл иргэний үнэмлэхний лавлагаа
2.Хууль, дүрмийн 2 цагийн сургалтанд хамрагдсан тодорхойлолт
3.Жолооны үнэмлэхний мөнгө 12500 төгрөг тушаасан баримт. /Дансны дугаар: 900012408, Хүлээн авагч банк - Төрийн сан банк, Хүлээн авагч байгууллага - ЦЕГ-ын СХГазар/
Мөн таны жолоочийн зөрчлийн оноо дуусаагүй ч алдсан оноогоо Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд хандаж, дээрх байдлаар сургалтад хамрагдан цахимаар жолооны шалгалт өгч нөхөн авах боломжтой.
Та Цагдаагийн ерөнхий газрын http://www.service.police.gov.mn хаягаар орж жолооны үнэмлэх, зөрчлийн оноо буюу жолоодох эрхийн лавлагаагаа болон бусад мэдээллийг үзээрэй.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ