“Ирээдүйгээс ирсэн машин” BMW Vision Next 100100

Авто машин үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч “BMW” концерн үүсгэн байгуулагдсаныхаа 100 жилийн ойгтэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдөр концернийн 100 жилийн түүхийг харуулсан үзэсгэлэн зохион байгуулснаас гадна ирээдүйн 100 жилд бүтээгдэх төмөр “хүлэг” ямар байх талаар эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Түүх бол нэгэн болж өнгөрсөн учир ирээдүйн талаарх мэдээллийг нь автомашин сонирхогчиддоо хүргэхээр шийдлээ. Ерөнхийдөө энд дэвшигдсэн санаануудыг нэгтгэхэд “ирээдүйн” машин төсөөлөгдөнө гэж ойлгож болох юм. Үзэгчид ч ийм бодолтой сууж байх үед тэдний төсөөлж байсан машин тайзан дээр гарч ирж гэнэтийн бэлэг барьсан. BMW-ийн инженерүүд өөрсдийнхөө ирээдүй гэж харж байгаа бүхий л технологио “Vision Next 100”-д шингээжээ. Шинэ загвар нь приус шиг шатахуун бага зарцуулдаггүй. Гэхдээ л материал, загвар дизайн гээд бүхий л зүйлд нь сэтгэлээ шингээн бүтээжээ. Ерөнхий инженер Адриан ван Хойдонкийн хэлснээр бол “BMW Group” ирэх 100 жилд спорт загварын хөнгөн тэрэгний зах зээлийг гол чиглэлээ болгон сонгож авчээ.

BMW-гийнхний үзэж байгаагаар бол ирээдүйн 100 жилд автомашин үйлдвэрлэгчид бүтээлээ шатахуун бага зарцуулдаг, СО2 бага ялгаруулдгаас гадна материалд нь онцгой анхаарал хандуулах юм байна. Өөрөөр хэлбэл, “ирээдүйн машин” нь дахин боловсруулалт хийх өргөн боломжтой түүхий эдээр бүтээгдэх аж. Түүнчлэн Cw буюу агаарын эсэргүүцлийг хамгийн бага байлгах хэлбэрийг бодож олохын тулд зохион бүтээгчид нойр хоолгүй эрэл хайгуул хийх гэнэ. Шинээр танилцуулагдсан “Vision Next 100”-гийн хувьд, 4.9 метр урт, 1.37 метр өндөр боловч агаарын эсэрггүүцэл дөнгөж 0,18 Cw байгаа нь үнэхээр гайхалтай. Халга нь дээшээ онгойно, жолоочийг гарч явахад жолооны хүрд бүрэн эвхэгдэж далд орно гээд л бод. 4 D технологи гээд орчин үеийн шинэ ололт бүрийг багтаасан энэ гайхамшигтай “эд”-ийг харах бүрт ирээдүйг тодорхойлсон загвар гэдэгт нь итгэх ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ