Улаанбаатарт 6 хэм хүйтэн

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн баруун хагаст, 13-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар хүчтэй салхитай байхыг анхааруулж байна.

2016 оны 11 дүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсэгт үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутгаар, төвийн аймгуудын баруун хэсгээр цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсэгт баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөссекундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.Хангай, Хөвөсгөл Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүсийн өмнөд хэсгээр 4-9градус дулаан, бусад нутгаар 2градусхүйтнээс 3градусдулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 5-7градусхүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 градус хүйтэн, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ