Пакистаны тээврийн хэрэгсэл, сонирхолтой онцлогууд...

Тус оронд хамгийн олон байдаг нь Сузуки Мехран машин. Энэ машиныг Пакистанд угсардаг. Мехраныг чимэглэдэг сонин зан үйл байх. Ар талд нь RAK гэсэн үсэг (яг ямар утгатай нь тодорхойгүй)наасан байх нь олонтаа харагдана.
Тус орны умард нутагт машины цоожны нүхийг хээ угалзаар бараг заавал шахуу чимэглэнэ.
Албан ёсоор тогтоосон машины дугаарын загвар байдаг ч, үүнийг хэрэглэдэг хүн цөөхөн. Өөрийн санаанд таарсан өнгө, хэлбэр, хэмжээтэй дугаарыг гудамжинд ч захиалж болно.
Пакистанд нийтийн тээврийн хэрэгсэл олон янз бөгөөд ерөөс аймаар. Моторт тэргэнцрийн давчуу бүхээгт олон ам бүлтэй бүхэл бүтэн айл ч чихчихнэ. Хөдөлгүүрийн утаа суунаглаж, ядаргаатай гэмээр дохио байнга хангинана.
Тээврийн хэрэгсэлд суух бүхий л арга чаргыг ашиглана.
Ачааны машины урд хамар дээр ч дөрвийн зэрэг хүн хээв нэг багтана.
Ачааны машинуудыг ч ер бусын гэмээр чимнэ. Үүнээс гадна, машиныг тэр чигээр нь хээлж, элдэв хөөмөл болон хонх зүүж, бүхээгийн дээр саравч маягийн юм заавал хийнэ. Харин хаалгыг нь сийлбэртэй модон хаалгаар сольдог.
Харин автобусыг бол ёстой эрээлж мяраалж өгнө.
Ийм машин нь будаг шунх, нарийн дүрс зургаараа буддийн сүм хийдийг санагдуулдаг.
Автобусны бүр дээр нь гараад суучихна, ингэж явахад тасалбарын үнэ хоёр дахин хямд тусдаг байна.
Автобусны зогсоол нь эрэгтэй, эмэгтэй хүний гэсэн хоёр хэсэгтэй.
Пакистанд замын бараг бүх бичээс болон тэмдэг тэмдэглэгээний тайлбарыг англиар зэрэгцүүлэн бичсэн байдаг.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ