Хуванцар савтай ус крантны уснаас ч илүү аюултайг нотолжээ

Айл бүрт л хуванцар савтай ус хэрэглэдэг. Цангаагаа тайлах, хоол хийхдээ крантнаас ус авдаг хүн бага ч болов цөөрч байгаа байх аа. Ингэх нь зөв. Хуванцар савтай усыг байгалийн эх сурвалжаас авдаг, цэвэр гэдэгт бид цөмөөрөө итгэлтэй байдаг. Савтай ус үнэхээр ашигтай юу? Үгүй гэнэ ээ. Хуванцар савтай ус крантны уснаас ч ахиу хорт бодис агуулдагийг Канадын эрдэмтэд нотолжээ.

Битүү саван дахь ус нэлээд түргэн мууддагийг цөөхөн хүн мэддэг байна. Хэрвээ та савласан ус худалдан авч байгаа бол хэрэглэх хугацааг анхаараарай. Үүнээс гадна, хуванцар савнаас усанд хортой бодисууд ордогийг ч бодолцоорой.

Энэ нь үндэслэлгүй биш. Канадын эрдэмтэд хамгийн нэртэй маркийн савласан усны найрлагыг шинжилжээ. Зарим саванд эрүүл мэндэд хортой органик биет болон бодис ердийн крантны усныхаас нэг зуу дахин их агууллагддаг аж. Савласан ус бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өвчтэй болон настай хүмүүсийн эрүүл мэндэд хор хүргэж болох юм гэж эмч нар хэлсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ