ИУ бүлэглэлтэй тэмцэхэд анхаарлаа төвлөрүүлэхээр амлажээ

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп террорын “Исламын улс” (ИУ) бүлэглэлтэй тэмцэхэд Сирийн засгийн газартай хамтран ажиллаж, сирийн аядуу сөрөг хүчин гэгчид тусламж үзүүлэхээ зогсооход бэлэн байна гэж мэдэгджээ. “Нью-Йорк таймс” сонинд ингэж бичсэн байна.
"Сирийн байдлын талаар миний үзэл бодол бусад олон хүнийхээс нэлээд ялгаатай. Хэрвээ Сири улсыг ИУ бүлэглэлийн эсрэг тэмцэж байхад та энэ орны эсрэг тулалдаж байгаа бол, та ИУ бүлэглэлд туслаж байгаа хэрэг” гэж Трампын хэлснийг тус сонинд дурджээ.
“Одоо Орос Сирийн холбоотон, бас Иран мөн адил. Энэ орон бидний хүчинд улам хүчирхэгжиж, түүнчлэн Сирийн холбоотон болоод байна” гэж тэрбумтан тэмдэглэжээ. “Орос, Сирийн эсрэг тулалдахаа боль” гэж тэр цохон заасан байна.
Трамп сирийн аядуу сөрөг хүчнийг дэмжихээ болих бодолтой байна гэдгээ мэдэгджээ. “Бид тэднийг мэдэхгүй. Тэд ямар хүмүүс юм бол?” гэж тэр тайлбарласан байна.
Трамп өмнө нь ийм бодолтой байсныг сонинд дурджээ. “(Сирийн ерөнхийлөгч Башар) Асад сайн хүн хэмээн би хэлэхгүй, яагаад гэвэл ингэвэл худал болно. Гэхдээ Асад биш, харин ИУ бүлэглэл бидний хувьд гол асуудал юм” гэж 2016 оны гуравдугаар сард Трамп мэдэгдэж байсан юм.
Сирийн ерөнхийлөгчийн эсрэг хүмүүсийг зэвсэглэж, санхүүжүүлж байгаагаа зогсоохыг Оросын тал түрүүнд нь Вашингтоны засаг захиргаанаас удаа дараа шаардаж, тэдний үйлдэл нь ИУ бүлэглэлийнхэнд тус болж байна гэдгийг дурдаж байсан билээ. АНУ аядуу сөрөг хүчин болон исламын террористуудыг ялгаж салгаж үзэхээр амлаж байсан ч, одоо болтол ингээгүй байгаа юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ