Тахианы өндөг эмэгтэйчүүдийг хөхний хавдраас хамгаалдаг

АНУ-ын эрдэмтэдөөрсдийн сүүлчийн судалгааны дүнг иштатахдаа, тахианы өндөг тогтмол идэх нь хөхний хавдар тусах эрсдэлийг бараг хоёр дахин бууруулдаг гэж мэдэгджээ.
Долоо хоногт хэдэн өндөг идэх нь хөхний хорт хавдар тусахаас сэргийлэхэд нь тохиолдлын 18 хувьд нь эмэгтэйчүүдэд тусладгийг урьд нь мэргэжилтнүүд тогтоосон юм. 13 жилийн өмнөх энэ судалгааны дүгнэлтийг үндэслэн америкийн шинжээчид өөрсдөө судалгаа хийхээр шийдсэн байна.
Тийнхүү хөхний хорт хавдар тусах эрдэлийг бууруулахад өндөг үр нөлөөтэй нь нотлогджээ. Долоо хоногт 6 өндөг идэх нь эмэгтэйчүүдэд энэ хорт хавдар илрэх магадлалыг 44 хувиар багасгадаг байна.
Эрдэмтдийн тайлбарлаж байгаагаар, өөхний ханаагүй Омега-6 хүчлийн ачаар өндөг нь эерэг нөлөө үзүүлдэг ажээ. Үүнээс гадна, өндөг хэд хэдэн микроэлемент болон В4 аминдэм агуулдаг бөгөөд энэ нь үрэвслийн явцыг бууруулж, бие махбодид эсийн үйл ажиллагааг идэвхижүүлдэг байна.
Гэхдээ өндөгийг ихээр хэрэглэх хэрэггүй гэдгийг шинжээчид анхааруулж байна. Учир нь ингэх нь цусанд холестериныг ихэсгэж болох бөгөөд ингэснээр зүрх-судасны өвчнийг өдөөдөг гэнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ