Адель: Би сансарт ниснэ

Британийн нэрт дуучин Адель хамтрагчидтайгаа хамт Америкийн сансар судлалын хүрээлэн “НАСА”-гийн төв байранд очиж, аялал хийсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тэрээр Техаст хийж буй тоглолтынхоо үеэр багийн гишүүдээ бүрдүүлж “Space Center Houston”-д аялжээ. Уг аяллыг сансрын нисгэгч Тим Пийк удирдан явуулсан байна.
Энэхүү аяллын дараадуучин бүсгүй сансарт нисэхийг хүсчээ. Адель инстаграмдаа “Би ирэх ондоо багтаан сансарт нисэх болно. Тэгээд дуулах болно” гэж бичжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ