“Цалинтай Ээжүүд”-ийн цалин ..

2017 оны төсөв гялалзтал батлагдлаа. Харин дотроо хэр байгааг эдийн засагчид , жирийн иргэд ч хэлэлцэж байна.
Төсөв баригчдын өгч 2017 онд өгч буй нэг амлалт бол“Татварын хувь хэмжээнүүдийг нэмэхгүй”. Харин төсвийн зарлагын тухайд төсвийн бүх байгууллага хэмнэлтийн горимд ажиллана.
Төсвийн ниймгийн халамжийн тал тавьсан мөнгө бодлогыг харахад халуун зуны хэмнэнэ танана гэсэн омог зориг нь нэлээн мохсон бололтой байна. Гадаадын их дээд сургуулийн тэтгэмжийг тэглэсэн байсан бол жоохон мөнгө тавьжээ. Боловсролын зээлийн санд 104.5 тэрбум төгрөг, дэлхийн шилдэг их дээд сургуульд элсэн суралцагсадын төрөөс олгох сургалтын төлбөрт 14,5 тэрбум төгрөг, МСҮТ-ын оюутанд олгох дэмжлэгийг9 тэрбум төгрөг суулгасан
Мөн тэтгэвэр нэмээгүй гэсэн ахмадуудын гомдолыг дарж Насны хишгийг жилд хоёр удаа олгоно гэсэн байна. Хүүхдийн мөнгийг 60/40 хувийн харьцаагаар олгоно. Мөн төрийн албан хаагчдын өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжтэй холбоотой заалтыг “хуссан” байснаа сэргээж өмнөх дүнгээр 36 сар болгожээ.
Харин энэ дунд өнөөх Хамтын тэтгэврийн хууль шиг замарч магадгүй нэг асуудал хавчуулагджээ. Энэ бол өнгөрсөн орон нутгийн сонгуулийн хавчуурганд өгсөн Цалинтай ээж хөтөлбөр. Сонгууль таарсан ч нүдээ олсон шийдвэр. Наад зах нь олон залуу гэр бүл орон сууцны зээлд хамрагдаж сар бүрийн цалин орлогоо алдахгүй тулд хүүхэд төрүүлэхээ хойш тавьсаар ирсэн “хориг” тавигдана.
Манай улсын нийт өрхийн 72.8 хувь нь 1-2 хүүхэдтэй гэдэг бол хүн амалтын өсөлтөд тун сөрөг үзүүлэлт. Иймд нэг өрхөд ногдох хүүхдийн тоог нэмэгдүүлэх, олон хүүхэдтэй өрхийг дэмжих нь зүйтэй гэсэн үүднээс шинэ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон.Төслийн үзэл баримтлалд тусгаснаар 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд улирал бүр цалин олгох “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх, Нийгмийн даатгалын шимтгэлийг нь 100 хувь төрөөс хариуцах, мөн 3 ба түүнээс олон хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/-т хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр улирал бүр дэмжлэг үзүүлэхээр тусгасан.
Харин 2017 оны төсөвт энэ хөтөлбөрийн цалин мөнгө суугаагүй байна. Энэ талаар сэтгүүлчдийн нэхэл хатуутай асуултад Сангийн сайд Б.Чойжилсүрэн хариулахдаа Цалинтай ээж хөтөлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэр 2017 оны төсөвт суугаагүй. Ирэх оны төсвийн тодотголоор энэ хөтөлбөрийн санхүүжилтийн асуудал сөхөгдөх байх ..гэж бултсан байна. Хамтын тэтгэвэр гэдэг яг ийм юм болсон. Ирэх жил хэрэгжинэ, төсөв мөнгийг нь шийднэ гэж АН-ынхан бултсан.МАН ярилцаад хөгшчүүл энэ тэтгэврээс сэжиглээд байнагэсэн марзан тайлбартайгаарсүүлдээ бүүр хууль нь эргэж татагдсан.
Цалинтай ээж болох нь гэж баярлаад ирэх жил хүүхэд гаргаж бүл нэмэхээр шийдсэн олон залуу гэр бүл байгаа даа, Б.Чойжилсүрэн сайд аа. Ирэх жил Ерөнхйилөгчийн сонгуультай. Бултах газар байхгүй шүү... мөнгийг нь шийдээрэй...
Б.ИХЭР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ