Хальтирч унаж бэртсэн иргэдийн тоо өсчээ

Өчигдөр нийслэлд их хэмжээний цас орж, цасан шуурга шуурсаны улмаас нийслэлээс хөдөөг зорих нийтийн тээврийн үйлчилгээг түр зогсоох шийдвэрийг салбарын сайд нь гаргасан байгаа.

Тиймээс Нийслэл дотор 14 чиглэлийн үйлчилгээг түр хугацаагаар зогсоосон юм. Харин өчигдрийн цасан шуурганаар хальтиргаа гулгаа их үүссэн тул иргэд явганаасаа унаж бэртэх тохиолдол их байв.

Тухайлбал, Гэмтэл согог судлалын үндэсний төв өчигдөр иргэдийн хөл хөдөлгөөнд дарагдаж ачаалал ихтэй өнжсөн байна.

Өнгөрсөн шөнө ч гэсэн хальтиргаанаас үүдэж, хөлөө гэмтээсэн, гар мөрөө гэмтээсэн иргэдийн цуваа тасраагүй байна. Жирийн өдрүүдэд яг ийм дуудлага 5-10 байдаг байсан бол өчигдөр гэхэд бэртэж гэмтсэн иргэд тусламж авсан тоо 40 хол гарчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ