Трампын гэр бүл: гурван хүү, хоёр охин, найман ач, зээ

Трампыг АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа түүний царайлаг гэргий Мелания анхаарлын төвд орсон юм. Ингэхдээ Трампыгам бүл олонтой гэр бүлийнхэн тэр чигээрээ дэмжиж байна. Тэрээр гурван хүү, хоёр охин гээд таван хүүхэдтэй. Тэд Дональд Трампыг найман ач, зээгийн өвөө болгожээ. Тэр гурван удаа гэрлэсэн юм.

Дональд Трампын анхны гэргийИвана хуучин Чехословакулсаас угшилтай.Тэр загвар өмсөгч, жүжигчин, тэр ч байтугай зохиолч.Тэд 15 жил хамт амьдарч, гурван хүүхэд төрүүлжээ.Ивана нөхрийгөө үргэлж дэмжиж,хэрэг дээрээ түүний бизнесийн нүүр царай болж, Трампын объектуудын интерьерийг биечилэн зохиож байжээ. Салсныхаа дараа тэр хамтын амьдралынхаа тухай бага ярьдаг байж.Зарим мэдээгээр, хуучин нөхөр ньүүнийхариуд чамгүй мөнгө өгсөн гэдэг.

Ивана, Дональд Трамп нар

Трампын том хүү Дональд эцгийнхээ гол түшиг тулгуур болж байдаг болов уу. Тэр Трампын компанийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч бөгөөд сонгуулийн өмнөх сунгааны явцадтүүндидэвхитэй туслаж байжээ.Хүү Дональд нь бас олон хүүхдийн эцэг юм. Түүний гэргий Вансесса түүнд таван хүүхэд төрүүлж өгчээ.

Иванка Трамп бол АНУ-ын шинэ ерөнхийлөгчийн том охин.Тэр эцгийнхээ сонгуулийн өмнөхкампанит ажлыг удирдахад бас идэвхитэй оролцож байсан юм. 35 настай Иванкаажил сайтай бизнесч бөгөөд хэрхэн амжилтад хүрэх тухай ном бичиж, фото моделийн хувиар хэд хэдэн сэтгүүлийн хуудсанаа гарчээ.

Хүү Дональд, Иванка, Эрик Трамп нар

Иванкажинхэнэ еврей Жаред Кушнертай хуримлахынхаа өмнө жүүдийн шашинд орсон байна. Иванка гэрлээд гурван хүү төрүүлсэн юм. Түүний бага хүү Теодор нь сонгуулийн өмнөх кампанит ажлын ид үе – 2016 оны гуравдугаар сард төржээ.

Ивана, Дональд хоёрын гурав хүү нь Эрик Трамп юм. Тэр олны өмнө харагдахыг боддоггүй бөгөөд гэрэл зургийн дуранд цөөхөн өртдөг.Гэвч америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд түүний хурмын тухай дэлгэрэнгүй мэдээлж байжээ.Эрик америкийн телевизийн нэг сувгийн продюсер Лара Юнаскатай гэрлэсэн юм.400 гаруй хүн уригдсан нүсэр том ёслол Флоридагийн Палм-Бичэд болсон байна.

Эрикбас эцгийнхээ компанидажилладаг бөгөөд ахтайгаа эв найртай.Зарим мэдээгээр, тэд бар болон бусад амьтан агнах дуртай бөгөөд үүнээсээ болоод байгаль хамгаалагчдын шүүмжлэлд байнга өртдөг байжээ.

Эрик Трамп

Дональд Трампын хоёр дахь гэрлэлт зургаан жил орчим үргэлжилжээ.Трамп улс төрийн ажил хөөцөлдөж эхлэхдээ, гэр орондоо цөөхөн үзэгддэг байсан гэж гэргий Марла Мейплз ярьдаг байсан байна. Тэдний дундаас төрсөн охин Тиффани Интернэтийн идэвхитэй хэрэглэгч юм.Instagram дахь түүний хуудсанд350 мянга гаруй хүн ханддаг аж.Энэ аятайхан бүсгүй аялах дуртай нэгэн бөгөөд аялалын мөнгийг эцэг нь гаргадаг байна. Одоо 23 настай Тиффани загвар өмсөгч, дуучны хувиар өөрийгөө сорьж байгаа аж.

Марла Мейплз, Дональд Трамп нар охиныхоо хамт, 1995 он

Дональд Трамп одоогийн гэргий Меланиятай 11 жил хамт амьдарч байгаа юм. 2006 онд тэр хүү төрүүлсэн бөгөөд түүнийг Бэррон гэдэг.

Жаал хүү ердөө 10 настай, гэвч олонд нэгэнт танигджээ.Тэр эцгийгээ үг хэлж байхад бараг л унтчих шахсан учир арваннэгдүгээр сарын 9-нд түүний нэр мэдээгээрнэг гарсан юм.

Тэрээр эвшээж, нүдээ нухлаж, бараг л унах шахаж байсан нь Интернэтэд гарсан бичлэгт үлджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ