Улаанбаатарт 7 хэм хүйтэн

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
16-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч эрч чангарахыг анхааруулж байна.
2016 оны 11 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул,Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, говийн бүсийн нутгаар 3-8 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. 6-8 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус хүйтэн, харьцангуй чийг 64 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ