Түргэн хөгшрөхөд нэрмээс болдог таван бүтээгдэхүүнийг нэрлэжээ

Эрүүл хоолтэжээлийн салбарын шинжээч Боб Эй хөгшрөх явцыг түргэтгэж, хүнийг наснаасаа ахимаг харагдахад хүргэдэг таван бүтээгдэхүүний жагсаалт гаргажээ.

Цусны чихрийн өндөр индекс бүхий их хэмжээний нүүрс ус агуулдаг бүтээгдэхүүнүүд нь хамгийн аюултай бүтээгдэхүүн байдаг байна. Өөрөөр хэлбэл, энэ нь цусан дахь сахарыг эрс ихэсгэдэг бүтээгдэхүүнүүд юм. Хүний биед сахар задрах үйл явц болоход, арьсыг уян хатан, толигор болгодог коллаген гэмтдэг гэж эмчилгээний хоол судлаачид тайлбарлаж байна.

Эрт хөгшрүүлдэг дараачийн бүтээгдэхүүн нь согтууруулах ундаа юм. Хэр тааруу хэмжээтэй согтууруулах ундаа нь мэдээж ашигтай байж болох ч, хэтрүүлэн хэрэглэх нь коллаген болон арьсны уян хатан байдлыг алдагдуулдаг төдийгүй, түүнчлэн эрт хөгширч, хавагнаж, бие махбодь бүхэлдээ хуурайшдаг байна.

Үүнээс гадна, ердийн сахарын оронд жимс жимсгэний коктейл хийхэд байнга хэрэглэдэг юмуу амт оруулахаар овъёосны агшаамалд нэмдэг хэрээн нүдний төрлийн ургамал болох агаваг шинжээч энэ жагсаалтад оруулжээ. Агавад фруктоз асар их хэмээтэй агуулагддаг нь арьсны коллагенд таагүй нөлөөлдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Үүний дээр элгэнд фруктоз нь өөх болж хувирдаг аж.

Фастфүүдэд нугасгүй хүмүүст эрт хөгшрөх аюул нүүрлэдэг бөгөөд учир нь түргэн хоолны олонхи бүтээгдэхүүн транжир ихтэй бөгөөд судас болон артерийн судас бөглөрөх шалтгаан болж, үүнээс болоод арьс хөгшин харагдана.

Эрүүл мэнд болон арьсны гоо сайханд сөргөөр нөлөөлдөг хортой бүтээгдэхүүний жагсаалтын төгсгөлд жишээ нь гахайн утсан мах, салями зэрэг “давсалсан махан бүтээгдэхүүнүүд” оржээ. Ийм бүтээгдэхүүнүүдэд сульфитүүд болон бусад консервант, түүнчлэн их давс агуулагддаг бөгөөд эдгээр нь нийлээд арьс үрэвсэж, улайж, нүүр сэлхэрэх шалтгаан болдог байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ